A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл / Мэдээ, мэдээлэл / Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл Дархан-Уул аймагт ажиллав

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл Дархан-Уул аймагт ажиллав

Оросын Холбооны Улсаас Монгол Улсын өмчлөлд шилжин ирсэн орон сууцны 8 байрыг Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 210 дугаар тогтоолоор оршин суугчдад нь үнэ төлбөргүй хувьчлахаар шийдвэрлэсний дагуу Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн 3, 4 дүгээр байрны оршин суугчдад “Орон сууц эзэмших эрхийн бичиг” гардуулах үйл ажиллагаа 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 11.40 цагт Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд боллоо.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ болон холбогдох мэргэжилтнүүд оршин суугчидтай уулзалт зохион байгуулж, орон сууцны хувьчлалын ажлын явц, үр дүнгийн талаар танилцуулан, оршин суугчдын санал сэтгэгдлийг сонсож, хүрэлцэн ирсэн нийт 90 иргэнд “Орон сууц эзэмших эрхийн бичиг”-ийг гардуулан өглөө.

“Орон сууц эзэмших эрхийн бичиг” гардуулах үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, аймаг орон нутгийн удирдлагууд болон холбогдох албаны хүмүүс оролцов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *