A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл / Мэдээ, мэдээлэл / “Монгол шуудан” ХК НҮБ-ийн Дэлхийн Шуудан Холбооны байгууллагын “Хэрэглэгчийн шилдэг үйлчилгээ” шагнал хүртлээ

“Монгол шуудан” ХК НҮБ-ийн Дэлхийн Шуудан Холбооны байгууллагын “Хэрэглэгчийн шилдэг үйлчилгээ” шагнал хүртлээ

Дэлхийн Шуудангийн Холбоо нь 1874 онд байгуулагдсан НҮБ-ийн мэргэжлийн төрөлжсөн байгууллага бөгөөд Щвейцарийн Берн хотод төвтэй, дэлхийн 2 дах олон улсын байгууллага юм. Энэхүү байгууллага нь эгнээндээ 192 гишүүн орныг нэгтгэдэг, дэлхийн шуудангийн сүлжээ, бүтээгдэхүүн, үйлчилгээг цаг үетэй нь нийцүүлэн хөгжүүлэх ажлыг дэмжин ажилладаг ба зөвлөх, зуучлах, хооронд нь холбож өгөх болон шаардлагатай тохиолдолд техникийн туслалцаа үзүүлдэг.

Бүх нийтийн үйлчилгээний үүргийн зэрэгцээ олон төрлийн нэмэлт үйлчилгээнүүдийг явуулахад нэгдсэн бодлого зөвлөмжөөр ханган ажилладаг ба үүний нэг нь улс хоорондын буухиа шуудангийн үйл ажиллагааг ханган зохицуулдаг EMS-ийн зөвлөл юм.

EMS-ийн хэрэглэгчид хандсан үйлчилгээний суурь шалгуур үзүүлэлтийг хангасан орнуудын үйл ажиллагааг дахин нарийвчлан дүгнэж “Хэрэглэгчийн шилдэг үйлчилгээ”-тэй байгууллагаар шалгаруулан цом, сертификат олгодог.

2019 оны үйл ажиллагаагаар “Монгол Шуудан” ХК дэлхийн 180 орноос “Хэрэглэгчийн шилдэг үйлчилгээ”-тэй байгууллагаар шалгарч энэхүү шагналыг хүртэж байна.

Дэлхийн шуудан холбооноос ирсэн шагналыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл “Монгол шуудан” ХК-ийн хамт олонд баяр хүргэж гардуулан өглөө.

Нэг сэтгэгдэлтэй

Leave a Reply to sergo Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *