Slide background
Slide background
Slide background

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Монголчуудын хамгийн өргөн дэлгэр тэмдэглэдэг баяруудын нэг бол шинэ жилийн баяр. Энэ үеэр иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллагуудын  пиротехникийн хэрэгслийн  /салют/ хэрэглээ ихэсдэг. Гэвч баяр тэмдэглэж, салют буудуулж байгаад гар, хөлөө түлэх, гэмтэж, бэртэх тохиолдол сүүлийн жилүүдэд  бүртгэгдэх болсон. Ялангуяа энэ төрлийн гэмтэл авч буй хүмүүсийн ихэнх нь бага насны хүүхдүүд, залуус байдаг байна.  Монголд пиротехник буюу тэсэрч, дэлбэрэх бодис /динамит, салют зэрэг/ импортолдог тусгай зөвшөөрөлтэй хоёр компани байдаг аж. Үүнд “Протек” компанийн “Тотал мюзик” дэлгүүр, Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ өглөө” цогцолборын дэлгүүр, “Очир Ундраа” компанийн Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Пластик” дэлгүүрт худалдан борлуудаг байна. Гэвч иргэд өмнөд хөршөөс хувиараа салют, тэсэрч дэлбэрэх зориулалттай хэрэгслүүдийг зөөвөрлөж, түүнийг худалдан авсан хүмүүс ийнхүү гэмтэж, бие эрхтэнээрээ хохирсоор байна.  Үүний хэрээр гал түймэр гарах эрсдэл ч нэмэгддэг. Иймээс ард иргэд, ААНБ-ийн гамшиг, галын аюулгүй байдлыг хангах талаар дараах санамж зөвлөмжүүдийг анхаарч ажиллахыг мэдэгдэж байна. Үүнд: - Соёл урлаг, худалдаа, үзвэр үйлчилгээний болон төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс шинэ жилийн баярын арга хэмжээнд хэрэглэгдэх пиротехникийн хэрэгсэл /салют/ ашиглан, гэрэлт үзүүлбэр зохион байгуулах, хэрэглэх, худалдаалахдаа тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас авч, эрх бүхий мэргэжилтний заавраар ашиглах. - Хаана, хэзээ үйлдвэрлэсэн, хэрэглэх заавар нь тодорхой бус баталгаагүй пиротехникийн хэрэгсэл /салют/-ийг гар дээрээс худалдан авахгүй, худалдаалахгүй байх. - Сүлд модоо 12 вольтын хүчдэлтэй зориулалтын гэрлэн чимэглэлээр чимж, хүчдэл дамжуулах утсыг дүрмийн дагуу холбох, - Цагаан бенгалын галыг хялбар шатах материалын ойролцоо цацруулахгүй байх, цацарч дууссаны дараа шатамхай цаас,саа,хөвөн зэрэг зүйл дээр хаяхгүй байх, - Оргилуурт гэрэл, тэсрэх бодист динамит нь 25 секунд ажиллан нэг метр 60 см өндөртэй гэрэл цацруулсаны дараа зургаан секунд орчим суурийн чөлөөт шаталт үргэлжилдэг тул өрөө тасалгаандаа хэрэглэхгүй байх - Зөвшөөрөлгүйгээр нууцаар оруулж ирж буй “8 SHOTS ROMAN CANDLE”, “BIAN LIAN WANG” төрлийн хүн гэмтээх эрсдэлтэй салютыгхудалдаалах, хэрэглэхийг эрс хориглохыг анхааруулж байна.   АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР
[LayerSliderWP] Slider not found