Мэдээлэл, харилцаа холбооны шугам сүлжээний хамгаалалтын зурваст хийсэн тандалт судалгааны тухай

МХЕГ-ын даргын баталсан 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 01/104 тоот удирдамжийн дагуу аймгийн хэмжээн дэхь мэдээлэл, харилцаа холбооны шугам сүлжээний хамгаалалтын зурвас газарт 2014 оны 04 дүгээр сарын 15-наас 10 дугаар сарын 15-ны хооронд тандалт судалгааг хийж гүйцэтгэлээ. Тандалт судалгаагаар Аймгийн төвд Батцэнгэл-Аймгийн төв магистрал шилэн кабелийн шугамын трасс дээр 3 иргэнд, Батцэнгэл суманд Өгийнуур-Батцэнгэл, Батцэнгэл-Аймгийн төв чиглэлийн магистрал шилэн кабелийн шугамын трасс дээр 2 иргэнд, Өгийнуур суманд Өгийнуур-Батцэнгэл чиглэлийн магистрал шилэн кабелийн шугамын трасс дээр Хаан банкинд, Өгийнуур-Өлзийт, Өгийнуур-Могод чиглэлийн магистрал шилэн кабелийн трасс дээр 3 иргэнд, Тариат суманд Өндөр улаан-Тариат чиглэлийн магистрал шугамын трасс дээр 2 иргэнд гэр бүлийн өмчлөл болон бусад эзэмшлээр газар олгогдож хашаа баригдсан нь “Харилцаа холбооны тухай” хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5, 29 дүгээр зүйлийн 29.3.1 дахь заалтуудыг зөрчсөн зөрчил илэрлээ. 1-8-1 тоот               1-8-1 тоот 2 Дээрхи зөрчлүүд нь шилэн кабелийн шугам сүлжээ хийгдэхээс өмнө 45.5%, хийгдснээс хойш 54.5% нь газар олгогдож хашаа байшин барилга баригдсан байна. Цаашид илэрсэн зөрчлийг хэрхэн арилгах, харилцаа холбооны хамгаалалтын зурвас зөрчснөөр мэдээлэл харилцаа холбооны салбарт гарах эрсдлийн талаар иргэд, аж ахуйн нэгж байгууллага, сумдын засаг дарга нарт мэргэжил арга зүйн заавар зөвлөгөөг өгч илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар холбогдох газруудад хугацаатай албан шаардлагаар үүрэг даалгавар өгөөд байна. ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧ Д.ДУЛАМРАГЧАА