Slide background
Slide background
Slide background

ШТС-уудад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн тухай

Аймгийн МХГ-ын 2014 оны нэгдсэн төлөвлөгөө, Газрын даргын баталсан хөтөлбөрийн дагуу Жаргалант, Хайрхан, Өлзийт, Өгийнуур сумдын нутагт үйл ажиллагаа явуулдаг 8 шатахуун түгээх станцын үйл ажиллагаанд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэв. Тус шатахуун түгээх станцууд нь байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд 100 хувь хамрагдсан боловч үнэлгээгээр тавигдсан шаардлагыг бүрэн биелүүлдэггүй, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт хангалтгүй, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаанд хамрагдаагүй зэрэг зөрчил дутагдлууд нийтлэг илэрч байна. Илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар 47 заалт бүхий 8 зөвлөмж, 1 төрлийн 25 ширхэг гарын авлага, дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам, төлөвлөгөө, тушаалын загваруудыг боловсруулан хүргүүлж, биелэлтэнд хяналт тавин ажиллаж байна. 2.12 кодтой “Газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч иргэн болон аж ахуйн нэгж, байгууллагыг шалгах” хяналтын хуудсаар дүгнэхэд Жаргалант сумын иргэн Б.Эрдэнэбадралын ШТС 40% буюу дунд, “НИК” ХХК-ний харьяаЖаргалант сумын ШТС 33% буюу дунд, “НИК” ХХК-ний харьяаХайрхан сумын ШТС 42% буюу дунд, “Цагаан чулуут нарлаг” ХХК-ний ШТС 38% буюу дунд, “Амгалан хайрхан” ХХК-ний ШТС 42% буюу дунд, “Шунхлай” ХХК-ний харъяа Өлзийт сумын шатахуун түгээх станц 41.6% буюу дунд, “Уран дөш” ХХК-ний шатахуун түгээх станц 23.7% буюу бага, “НИК” ХХК-ний харьяа Өгийнуур сумын шатахуун түгээх станц 33.3% буюу дунд эрсдэлтэй тус тус дүгнэгдсэн.     Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч С.Эрдэнэтуяа
[LayerSliderWP] Slider not found