Ургац хураалтын явц байдалд хяналт шалгалт хийсэн тухай

Архангай аймгийн хэмжээнд 2014 оны ургац хураалтын явц байдалд хяналт шалгалт хийхэд  намрын ургац хураалтын ажил технологийн хугацаанд эхлэн 2666 га талбайгаас 3479  тн үр тариа,  514.9 га талбайгаас 3947 тн төмс, 178.1 га талбайгаас 1341.3 тн хүнсний ногоо, 1107.6 га талбайгаас 2337 тн ногоон  тэжээл хураан авч, өмнөх онтой харьцуулан харахад хураасан ургацын хэмжээ 2488 тонноор өссөн   байна. Энэ онд тариалсан  улаан буудайн үр,  төмс, хүнсний ногооны үрний чанар аюулгүй байдалд ургац хураалтын хугацаанаас тариалалтын хугацаанд хяналт тавьж,  чанар, аюулгүй байдлыг тодорхойлох зорилгоор дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулж үнэлэлт дүгнэлт өгөхөд “Үрийн буудай Сортын болон тариалалтын чанар” MNS 246:2010, “Үрийн төмс-Сортын болон тариалалтын чанар”MNS 0885:2006 стандартын шаардлагуудыг хангасан чанартай үрээр тариалалтыг хийж, үр хадгалсан агуулах зооринд хэмжих багаж хэрэгсэл байрлуулах, ариутгал халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар хийлгүүлэн, Дотоод хяналт шалгалтыг сайжруулах талаар мэргэжил арга зүйн заавар зөвлөгөө өгч,  холбогдох хууль, тогтоомж дүрэм, журам, стандартад хяналт тавьж ажиллсанаар ургацын хэмжээ 5-20% -иар, “Таримал ургамал үр сортын тухай” хуулийн хэрэгжилт 10%-иар өссөн дүнтэй  байна. Газар тариалан эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд “Ургамал, ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх үйл ажиллагааг шалгах” “Төмс хүнсний ногоо, жимс жимсгэний агуулах зоорийг шалгах” хяналтын хуудсаар эрсдлийн түвшинг  дүгнэж өмнөх онтой харцуулан харахад хяналтын хуудасны эрсдлийн түвшин 0.5-14.5%-иар буурсан үзүүлэлттэй байна.   Ургамал хорио цээр чанарын хяналтын улсын байцаагч Л.Долгорсүрэн