2014 онд малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийсэн тухай

Сүүлийн жилүүдэд Мал, амьтны гоц халдварт, халдварт өвчний гаралт, тархалт нэмэгдэх хандлагатай байгаатай холбоотойгоор аймгийн хэмжээнд малын халдварт өвчний гаралт, шинжилгээний явц, дүнд тандалт судалгааг хийхэд 2014 онд Хашаат, Төвшрүүлэх, Эрдэнэмандал, Цэцэрлэг, Өндөр-улаан, Батцэнгэл, Өлзийт, Ихтамир, Булган, Цахир, Жаргалант, Өгийнуур, Цэнхэр, Хайран  зэрэг 14 сумаас 195 эмгэгт материал, 493 дээж ирсэнд нян судлалын шинжилгээг хийхэд 159 эмгэгт материалд /мал/-д 8 төрлийн малын халдварт өвчин оношлогдсон байна. Малыг урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамруулаагүй, малчид харьяа малын эмчийн хяналтгүйгээр дур мэдэн зах зээлээс эм, тарилга, туулгалтыг худалдан авч хийдэг,  малын шинлжилт хөдөлгөөнд тавих орон нутгийн хяналт сул зэрэг зөрчлүүд нийтлэг илэрч байна. Аймгийн Засаг даргын захирамжаар Онцгой байдлын хэлтэс, Мал эмнэлгийн хэлтэс, Байгалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх газар, Ус цаг уур орчин шинжилгээний алба зэрэг төрийн байгууллагуудтай хамтран ажилласанаар малын халдварт өвчнийг цаг алдалгүй илрүүлэх, устгах ажлыг шуурхай зохион байгуулан ажилласан. Сумдад ажиллаж буй Мал, амьтан, хорио цээр, чанарын хяналтын улсын байцаагчдыг шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулах өгсөн үүрэг даалгарын биелэлтийг орон нутагтаа тогтмол хяналт тавих, мал, амьтны гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчин гарсан болон гарч болзошгүй нутаг дэвсгэрт хэрхэн ажиллах, гэнэтийн байгалийн гамшигт үзэгдлийн улмаас үүсэх хор хохиролыг арилгах ажлыг эрчимжүүлэх талаар мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж 12 заалт бүхий улсын байцаагчийн зөвлөмжийг бүх сумдад хүргүүлэн хууль тогтоомж, стандартын шаардлагыг хангуулах зорилгоор байгууллагын удирдах ажилтан, албан хаагч, мал бүхий иргэдэд 8 төрлийн зөвлөмж, сэрэмжлүүлэг, анхааруулга нийт 1700 гаруй гарын авлагыг тараан ажилласан. Цаашид малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд цаг тухайд нь хамрагдан, гарч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж ажиллахыг малчид, иргэдэдээ анхааруулж байна.   Мал, амьтан, хорио цээр чанарын хяналт улсын байцаагч Д.Заяат