Slide background
Slide background
Slide background

Бруцеллёз өвчний вакцинжуулалтын байдалд хяналт шалгалт хийлээ.

Архангай аймгийн хэмжээнд малаас хүнд халдварладаг зооноз бруцеллёз өвчний вакцинжуулалтын явц байдалд  19 сумын 39 мал эмнэлэг, үржлийн нэгжийг хамруулан шалгалтыг хийлээ. Бруцеллёзын вакцинжуулалтын явц байдал, гүйцэтгэлд сумдын Мал амьтан хорио цээр, чанарын хяналтын улсын байцаагч нар хяналт тавъж ажилласан бөгөөд вакцинжуулалт хийсэн тухай тарилгын акт, жагсаалт,  сумын Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн протокол, улсын байцаагчийн дүгнэлт зэрэг бичиг баримтанд тулгуурлан шалгалтыг хийсэн байна. Вакцинжуулалтанд 2014 онд гарсан бүх төл малыг хамруулах ажил хийгдсэн бөгөөд нийт 1302000 толгой малыг хамруулахаас 1295630 толгой малыг хамруулж биелэлт 99.5 % -тай байна. Вакцинжуулалтын үр дүнд бруцеллёз өвчний халдварлалтын түвшинг 2012 онтой харьцуулахад 8.3 % – 1.0 % болж буурсан байна.   Мал амьтан хорио цээр, чанарын хяналтн улсын байцаагч   Б.Даваасүрэн
[LayerSliderWP] Slider not found