Slide background
Slide background
Slide background

Бруцеллёзын шинжилгээний явц байдалд тандалт судалгаа хийлээ.

МХЕГ-аас ирүүлсэн удирамжийн дагуу бруцеллёзын шинжилгээнд нийт 15348 хээлтүүлэгч малыг хамруулсанаас 155 хээлтүүлэгч эерэг урвал үзүүлж, өвчний халдварлалт 1.0 % буюу бага түвшинд байна.  Бруцеллёзын халдварлалтын байдлыг авч үзвэл Чулуут, Тариат, Жаргалант сумдын 980 бух шинжилгээнд хамрагдсанаас 80 бух эерэг дүн буюу өвчтэй гарч бруцеллёзын халдварлалтын түвшин 6.2-11.0 % байгаа нь бусад сумдадтай харьцуулахад харьцангуй өндөр түвшинд байна. Нийт шинжлэгдсэн хуц, ухны халдварлалтыг авч үзвэл Хотонт, Өгийнуур, Хашаат, Булган, Тариат, Хангай сумдын 1273 хээлтүүлэгчээс 17 хээлтүүлэгч эерэг урвал үзүүлж халдварлалтын түвшин 1.0-4.3 % байна. Бруцеллёзын халдварлалтын түвшин
Төрлөөр Бух Үнээ Хуц Ухна Бүгд
3886 35 7031 4406 15358
Эерэг урвалын дүн 134 4 11 6 155
Халдварлалтын хувь 3.44 11.4 0.15 0.13 1.0
davaa Тандалт судалгааны явцад  бруцеллёзын шинжилгээгээр өвчтэй гарсан хээлтүүлэгчийг малчид хөнгөлөх, нядлах зэрэг арга хэмжээ авч байгаа бөгөөд төрөөс зориудаар устах, нөхөн төлбөрийг олгох зэрэгт мөнгөн хөрөнгө төсөвлөөгүй, аймгийн ИТХ-аар нөхөн олговортой холбоотой зардлыг батлаагүй, олгодоггүй, мал эмнэлгийн албаны шинжилгээгээр бруцеллёз өвчтэй болох нь тогтоогдсон малын шинжилгээний дүнг сумын Мал эмнэлэг, үржлийн тасаг, орон нутагт мал эмнэлэг, үржлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдэд хүргүүлж байгаа боловч   шинжилгээний  дүнг  үндэслэн  өвчтэй  малыг хяналтанд авах, тусгаарлах, нядлуулах, устгуулах үндэслэлээ сум, дүүргийн Засаг даргад уламжилж тухайн асуудлыг шийдвэрлэж ажиллахгүй байгаа зэрэг зөрчлүүд нь “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулийн “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.1, 6 дугаар зүйлийн 6.4.6 дахь заалтыг зөрчиж байна. Тандалт судалгаагааны явцад бруцеллёз өвтчэй нь тогтоосон хээлтүүлэгч малыг хөнгөлөх, хэрэгцээлэх, заазлах арга хэмжээг 19 сумын Мал эмнэлэг, үржлийн тасаг, хувийн мал эмнэлэгүүдтэй хамтран зохион байгуулан ажиллахын зэрэгцээ өвчтэй болох нь тогтоогдсон малыг нядлах, устгах түүнд олгох нөхөн олговорын талаар сумын Засаг даргад уламжилж шийдвэрлэж ажиллах талаар сумдын Мал эмнэлэг, үржлийн тасгийн улсын байцаагч нарт зөвлөмж өгч ажиллалаа. Эдгээр арга хэмжээг авч хэрэгжүүлсэнээр эрүүл, баталгаажсан хээлтүүлэгч мал үржилд ашиглах боломж бүрдэж байна.   Мал амьтан хорио цээр, чанарын хяналтн улсын байцаагч   Б.Даваасүрэн
[LayerSliderWP] Slider not found