Архангай аймгийн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй барилга байгууламжид хяналт шалгалт хийсэн тухай

Улсын төсвийн хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр, бусад эх үүсвэрээр аймгийн хэмжээнд шинээр  баригдаж буй 26 барилга байгууламж,  4 инженерийн шугам сүлжээ,  4 их засвар хийсэн барилга хамрагдлаа. Шалгалтанд хамрагдсан барилга байгууламжуудыг 3 төрлийн хяналтын хуудсаар дүгнэхэд 33.3% нь бага, 33.4 % нь дунд, 33.3% нь их эрсдэлтэйгээр үнэлэгдэв. Шинээр баригдаж буй барилга байгууламжид илэрсэн зөрчил дутагдлыг арилгах зорилгоор   улсын байцаагчийн 124 заалт бүхий 12 албан шаардлага, үйл ажиллагааны дүгнэлт 1,  3 актаарбарилгын угсралтын үйл ажиллагааг түр зогсоож  “БЦХ” ХХК-д576.0 мян төгрөгний торгуулийн арга хэмжээ авлаа.  Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүдээс: “Эх голомтын илч” ХХК нь Тариат сумын шинэ сум төслийн ажил болон Эрдэнэбулган сумын “Булган хангай” хороололыг дулаанаар хангах  барилгын ажлуудын гүйцэтгэгч магадлалаар баталгаажиж гараагүй байхад ажлаа гүйцэтгэж байгаа нь “Барилгын тухай” хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 16 дугаар зүйлийн 16.2 дахь заалтыг зөрчсөн  тул үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар түр зогсоолоо. Шалгалтанд хамрагдсан нийт 26 объектоос 12 объект буюу 46% нь үндсэн хийц болох цутгамал төмөр бетон рам, хучилтын бетон зуурмагаас дээж авч сорьц шахуулаагүй, бетоны бат бэхийг эрх бүхий итгэмжлэгдсэн лабораториор тодорхойлуулааггүй, бетон зуурмгийн бат бэх төсөлд заасан шаардлагыг хангах нь тодорхойгүй байх нийтлэг зөрчил илэрч байгаа нь “Барилгын тухай” хуулийн 11.1.1, 11.1.2, 11.1.3 дахь заалтуудыг зөрчиж байна. Жишээ нь: Эрдэнэбулган сумын “БЦХ” ХХК-ий Аврах, гал унтраах анги, “Навтгар хайрхан” ХХК-ий 2-р цэцэрлэг, “Болор-Аграмба” ХХК-ий 3-р цэцэрлэгийн барилга байгуулмжийн цутгамал төмөр бетон каркасын ажил дууссан байхад бетон зурмагаас дээж авч барилгын талбайд ижилтгэсэн нөхцөлд хадгаласан боловч бат бэхийг итгэмжлэгдсэн лабораторийн туршилт шинжилгээгээр баталгаажуулаагүйгээс  цутгамал хийц төслийн шаардлага хангасан нь тодорхойгүй байна. Өөрийн узелийн технологийн ажилбар, тоног төхөөрөмжийн нөхцөл байдалд зохицуулан бетон зуурмаг бэлтгэх технилогийн заавар, нарийн тооцоолж гаргасан батлагдсан орц норм байхгүй, бэлтгэгдэж буй бетон зуурмаг,  түүхий эд материалуудын чанарт тавих батлагдсан журам байхгүй нь БД52-102-04 -Цутгамал төмөр бетон бүтээцийн ажил гүйцэтгэх заавар”-ын 11.1.3 дахь заалтыг зөрчсөн. Барилгын талбайд тухайн объектын талбайн зохион байгуулалтын зураглал байхгүй, талбайн болон түр байранд болзошгүй ослоос урьдчилан сэргийлсэн дохио санамж тэмдэг байхгүй, аюулгүй бүсийг тогтоож өгөөгүй, талбайд материал түүхий эд эмх цэгцгүй хураагдсан, аюул осол гарах нөхцөл бүрдсэн, хүний ажиллах нөхцөл бүрдээгүй зэрэг нь  “барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалт” БНбД 12.01.03, “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 3.01.05.90-ийн  заалтуудыг тус тус зөрчиж байна.   Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Л.Цэрэннямбуу