Ерөнхий боловсролын сургуулийн эрүүл ахуй халдвар хамгааллын байдалд хяналт шалгалт хийсэн тухай

Аймгийн МХГ-аас 2014 онд шалгахаар зарлагдсан Эрдэнэбулган сумын нэг, дөрөвдүгээр сургууль, Хоршоолол багийн сургууль,  Билгүүн, Ирвэс лицей, Хашаат, Төвшрүүлэх, Цэнхэр, Эрдэнэмандал, Цэцэрлэг сумдын ерөнхий боловсролын сургуулиудын эрүүл ахуй халдвар хамгааллын байдалд лабораторийн шинжилгээтэй хяналт шалгалт хийлээ. ЕБС-ийн 7 сургуулийн үдийн цай болон дотуур байрны хоол үйлдвэрлэлийн газар, хичээлийн байрны угаалга халдваргүйтгэлийн байдлыг шалгаж 220 цэгээс арчдас арчдас, хоол хүнсний бүтээгдэхүүний 23 дээж, анги танхимын агаараас 40 дээж авч эрүүл зүйн бичил амь судлалын шинжилгээ хийхэд арчдасны 41.7% нь гэдэсний савханцар, анги танхимын агаарын 45% нь агаарын бохирдолттой байгаа нь “Сургалт хүмүүжлийн байгууллагад дагаж мөрдөх ариун цэвэр эрүүл ахуйн үлгэрчилсэн дүрэм” болон “Нийтээр үйлчлэх хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд мөрдөх эрүүл ахуйн дадал” MNS CAC/RCP39:2011 стандартыг      тус тус зөрчиж байна. Дээрхи зөрчил дутагдлыг арилгуулан, халдвар хамгааллын нөхцлийг сайжруулах талаар улсын байцаагчийн 130 заалт бүхий 9 албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч ажилласанаар албан шаардлагын биелэлт 75-85% буюу эрсдлийн түвшин 13-28% буурсан байна. Шалгалтын явцад халдвар хамгааллын шаардлага хангаагүй нөхцөлд үйл ажиллагаа явуулсан 4 албан хаагчид 100000  “Захиргааны хариуцлагын тухай” хуулийн дагуу 100000 төгрөгийн торгууль ноогдууллаа Эрүүл ахуй халдвар хамгааллын  хяналтын улсын байцаагч  Д. Сарангуа