Slide background
Slide background
Slide background

СЭРЭМЖЛҮҮЛЭГ зөвлөмж

Монгол оронд хүйтний улирал эхэлж гол нуурын ус зайрмагтаж хөлдөлтболон цас унаж авто зам, замын байгууламжийн зорчих хэсэгт мөстөлт, хальтиргаа гулгаа үүсэхтэй холбоотойгоор үүсч болох зам тээврийн осол, эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тээвэрчид, тээврийн хэрэгслээр зорчиж буй иргэдэд дараах зүйлүүдийг сэрэмжлүүлж доорхи арга хэмжээ авч ажиллахыг зөвлөж байна.

1.Авто тээврийн хэрэгслээр тээвэрлэлтийн ажил үйлчилгээ гүйцэтгэгч аж ахуйн нэгж, иргэд орон нутгийн засаг захиргаа, ус цаг уур, орчны хяналт шинжилгээний байгууллага/харуул/-аас  мөсөн замын тээвэрлэлтийн эхлэх, дуусах хугацаа, мөсний даацын хэмжилт, гол, нуурын үзэгдлийн болон цаг агаарын төлөв байдлын талаарх  мэдээллийг авч тээвэрлэлтийн ажил үйлчилгээндээ ашиглаж хэвших, гол, нуурын мөс цөмрөх магадлал бүхий газруудад  аюулгүй байдлыг хангаж ажиллах

2.Гол нуурын ус  хөлдөх, хур тунадас унаж авто зам, замын байгууламжийн зорчих хэсэг дэх мөстөлт, хальтиргаа гулгаа,цасан шуурга, цаг агаарын хэт хүйтрэлтэй холбоотойгоор үүсч болох зам тээврийн осол, эрсдлээс урьдчилан сэргийлэх, тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг батлагдсан маршрут, баталгаатай авто замаар явж гүйцэтгэх

3.Авто зам, замын байгууламжийг техникийн нөхцөл шаардлагын дагуу ашиглах, гүүрээр түүний тооцоот даацад тохирсон жинтэй тээврийн хэрэгслээр тээвэрлэлт гүйцэтгэх, тээврийн хэрэгслийн даац, суудлын тоог  хэтрүүлэхгүй байх

4.Авто тээврийн хэрэгслийн жолооч, иргэд нар ашиглалтын нөхцөл, шаардлага хангагдаагүй эвдрэлтэй авто болон мөсөн зам, гүүр тэдгээрийн байгууламжийн талаарх мэдээллийг аймгийн МХГ, ОБХ болон бусад холбогдох мэргэжлийн байгууллагуудад нэн даруй мэдэгдэх

5.Жолооч нар өөрийн эзэмшлийн авто машины бүрэн бүтэн байдал, хувийн бэлтгэлээ сайтар  хангаж  тээвэрлэлтийн замд гарч байх

Аймгийн Мэргэжлийн хяналтын газар

 
[LayerSliderWP] Slider not found