Slide background
Slide background
Slide background

Үсчин, гоо сайхан, халуун усны газруудад шинжилгээтэй хяналт шалгалтын тухай

MXGМэргэжлийн хяналтын газрын 2014 оны төлөвлөгөөний дагуу Эрдэнэбулган суманд үйл ажиллагаа явуулж байгаа үсчин, гоо сайхан, халуун усны чиглэлээр ажиллаж байгаа 17 цэг салбарын ажлын байрны эрүүл ахуйн нөхцөлд физик хэмжилт /гэрэлтүүлэг, чийглэг, температур / хийж, халуун ус, үсчин, гоо сайхны газруудын багаж, хэрэгсэл, зөөлөн эдлэлийн угаалга, ариутгал, халдваргүйжүүлэлтийн байдалд үнэлгээ дүгнэлт өгөх зорилгоор 335 арчдасны шинжилгээ, арьс цоолох үйлчилгээ явуулдаг 4 гоо сайхны газруудын өрөөний агаараас нян судлалын шинжилгээ, шивээс болон батганы зүү зэрэг 6 ариун материалаас шинжилгээнд дээж авч МХГ-ын лабораторит шинжлүүлэн үнэлгээ дүгнэлт өгч ажиллалаа.

 Үсчний газруудаас авсан 140 арчдасны шинжилгээний 46.4%, гоо сайхны газруудаас авсан 95 арчдасны шинжилгээний 34.7%, халуун усны газруудаас авсан 100 арчдасны шинжилгээний 60%-д нь гэдэсний бүлгийн эмгэгтөрөгч нян илэрч байгаа нь багаж хэрэгслийн угаалга, ариутгал, халдваргүйжүүлэлт болон үйлчилгээний газруудын цэвэрлэгээ үйлчилгээ муу, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм хангалтгүй байгааг харуулж байна.

     Гоо сайхны газруудаас авсан агаарын шинжилгээний 50%-д нь нянгийн тоо “Эрүүл мэндийн байгууллагын орчны эрүүл ахуйн стандарт” /MNS 6392:2013/-аас их байгаа нь ажлын байранд агаар сэлгэлтийг тогтмол хийдэггүй, өрөөний агаарыг кварцын аппаратаар ариутгадаггүйтэй холбоотой байна.

   Үсчин, гоо сайхны газруудад хэрэглэж байгаа бүтээгдэхүүнүүд нь чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан тухай баталгаажилтын баримт бичиг байхгүй,гоо сайхны газрууд нь хэрэглэсэн халдвар дамжуулах эрсдэл өндөр шивээс болон батганы зүүг халдваргүйжүүлэлт хийхгүйгээр энгийн хог хаягдалтай хамт устгаж байгаа зэрэг зөрчлүүд нийтлэг гарч байна.

 Арчдасны шинжилгээгээр хангалтгүй гарсан 6 газрын 8 албан тушаалтанд “Захиргааны хариуцлагын тухай” хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авч, улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүллээ.

    Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч С. Баянжаргал

[LayerSliderWP] Slider not found