Танилцуулга

MXGБайгууллагын зорилго

Монгол улсын хууль тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн төрийн эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдөхөөр гаргасан эрх зүйн хэм хэмжээний хэрэгжилтийг аймаг, орон нутгийн хэмжээнд хангуулан хүний болон нийгмийн тогтвортой хэгжил, бизнес эрхлэхтаатай орчинг дэмжиж, иргэдийн эрүүл, аюулгүй орчиндамьдрах , чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх, мэргэжлийн хяналтын ажил, үйлчилгээний чанар, хүртээмж, үр дүнг дээшлүүлэх, хүнд суртал, давхардлыг арилгахад оршино.

Байгууллагын зорилт:

2014онд аймгийн МХБ-аас дэвшүүлсэн зорилт:

Бодит үр дүн – Бодлого дэмжсэн хяналт гэсэн зорилт тавин ажиллаж байна.

Бүтэц, зохион байгуулалт

2008 оноос Улсын Мэргэжлийн хяналтын газрын даргын “Бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай” 2008 оны 03 сарын 11-ний өдрийн 100 тоот тушаалын дагуу Санхүү нийгмийн хамгаалал хөдөлмөрийн хяналтын хэлтэс, Эрүүл мэнд боловсрол хүнс хөдөө аж ахуй үйлдвэр, үйлчилгээний хяналтын хэлтэс, Дэд бүтэц байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын хэлтэс, Лаборатори, захиргаа аж ахуйгэсэн 45 оронтойгоор үйл ажиллагаа явуулж байна.

Untitled-5

Удирдлага болон захиргаа аж ахуйн хэлтэс:

Мэргэжлийн хяналтын газрын дарга, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, хуулийн зөвлөх нягтлан бодогч, нярав, бичиг хэрэг архивын эрхлэгч, жолооч, үйлчлэгч, харуул гэсэн нийт 10 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.

Дэд бүтэц, байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын хэлтэс

            Дэд бүтэц байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын хэлтэс нь Мэргэжлийнхяналтын ерөнхий газрын даргын Бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай 2008оны 03 сарын 11-ний өдрийн 100тоот тушаалын дагуу шинээр байгуулагдаж, тус аймгийннутаг дэвсгэрт хот байгуулалт, барилга инженерийн байгууламж, авто зам, өргөх механизм, эрчим хүч, мэдээлэл холбоо, хэмжилзүй,байгаль орчин, газрын харилцаа, геодези зураг зүй, геологи уул уурхайнсалбарынхууль тогтоомж стандарт, норм, дүрэм журмыг сахиулах, сурталчилан ухуулах,зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд хяналт шалгалтын үйл ажиллагаагаа чиглүүлэн,байгууллага аж ахуй нэгж, иргэдэд мэргэжлийн зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлэх,иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах хөдөлмөрлөх таатай нөхцөлийг хангахзорилготойгоор хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч 1, улсын байцаагч 8, нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.

Санхүү хөдөлмөр нийгмийн хамгааллын хяналтын хэлтэс

Санхүү, хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтэс/СХНХХХ/ нь мэргэжлийн хяналтын газрын санхүү эдийн засгийн мэргэжлийн ажилтан бүхий хэлтэс юм. Санхүүгийн хяналт шалгалт, хөдөлмөрийн болон нийгмийн хяналт шалгалтын 3 чиглэлийн хяналт шалгалтын асуудлыг хамруулан санхүүгийн хяналт 5, хөдөлмөрийн аюулгүй байдлын 1, хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын 1, нийгмийн хамгааллын хяналтын 1 нийт 8 улсын байцаагч Монгол улсын хууль тогтоомж стандартууд, дүрэм, журмын хэрэгжилтэд хяналт тавих үндсэн чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаагааявуулж байна.

Эрүүл мэнд,боловсрол, хүнс,хөдөө аж ахуй, үйлдвэр үйлчилгээний хяналтын хэлтэс

       ЭМБСШХХААҮҮХяналтын хэлтэс нь Архангай аймгийннутаг дэвсгэрт хүнс, орчны аюулгүй байлыг хангах хүнсний аюулгүй байдлыг хамгаалж, хүн, малын халдварт өвчин дамжин тархахаас урьдчилан сэргийлж, хордлогоос сэргийлэх түүнтэй тэмцэх үйлдвэрлэл үйлчилгээний байгууллага, аж ахуйн нэгж, эмнэлэг, сургууль хүүхдийн байгууллагын ажлын байрны эрүүл ахуйн нөхцөл бүрдүүлэх,бүх шатны боловсролын чанарыг сайжруулах, соёлын үнэт зүйлийг хамгаалах, баяжуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ, эм биобэлдмэлийн чанарыг дээшлүүлэх, баталгаатай, эрүүл хүнс, чанартай бараа бүтээгдэхүүнээр хангах зорилгоор хяналт тавьж, Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд хангуулах зорилт тавин хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч 1, улсын байцаагч 10, нийт 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Мэргэжлийн Хяналтын Газрын нэгдсэн лаборатори

Манай лаборатори нь аймаг орон нутгийн хэмжээнд итгэмжлэлээр тогтоосон хүрээнд тухайн бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлын үзүүлэлтийг холбогдох стандарт, аргачлалын дагуу тодорхойлох үйлчилгээ үзүүлдэг. Стандартчилал Хэмжил зүйн үндэсний төвийн Итгэмжлэлийн шалгуур үзүүлэлтүүдийг хангаж 1996, 1998, 2000, 2002, 2004, 2007 онуудад итгэмжлэгдсэн.Нян судлал,хими хор судлал, таримал ургамлын үр хорио цээрийн лабораторитой, лабораторийн эрхлэгч, шинжээч-4, лаборант, ариутгагч гэсэн 7 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна.

  • Байгууллагын чиг үүрэг:

Аймгийн нутаг дэвсгэрт хүнс, орчин, хүүхэд өсвөр үеийн эрүүл ахуй, халдвар судлал, эм биобэлдмэл, эмчилгээ оношилгооны чанар, боловсрол соёл, хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр, үйлчилгээний, авто тээвэр, барилга, эрчим хүч, мэдээлэл, харилцаа холбоо, хэмжилзүй, байгаль орчин, уул уурхай, газрын харилцаа, санхүү, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн эрүүл ахуйн чиглэлээр хяналтыг тавьж, Монгол улсын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, иргэдийн таатай, эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах, сурч боловсрох таатай нөхцлийг бүрдүүлэх, чанартай ажил үйлчилгээг бий болгоход дэмжлэг туслалцаа үзүүлэх, хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд илэрсэн зөрчлийг арилгуулах зорилго чиглэлтэйгээр ажиллаж байна.

Сэтгэгдэл үлдээх


× 2 = 4